October 16, 2015

Бидний тухай

 

“Монголын хуулийн корпораци” ХХН

Бидний эрхэм зорилго: “Хууль зүйн хүрээнд мэргэжлийн хамгийн өндөр түвшинд, хамгийн үр өгөөжтэй байдлаар үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, түргэн шуурхай, чанартай , үр дүнтэй Хууль зүйн мэргэшсэн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлэхийн тулд үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.”

Ерөнхий зарчим:

– Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэх – Нягт нямбай, өндөр хариуцлагатай, үнэнч байх – Үйлчлүүлэгчийн нууцыг ямагт чанд хадгалах – Үйлчлүүлэгчдээ хууль зүйн үйлчилгээг цаг хугацаанд нь түргэн шуурхай үзүүлэх – Асуудлыг гүн гүнзгий судалж, хууль зүйн болон логикийн гарцаагүй үндэслэлтэй дүгнэлт хийх – Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэхийн төлөө үнэнч шудрагаар ажиллах

Танилцуулга:

“Монголын хуулийн корпораци” ХХН нь хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлдэг. “Монголын хуулийн корпораци” ХХН нь анх “Цэрэн Монгол Партнерс” ХХН нэртэйгээр 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Ц.Монгол нь 1994 оноос эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн Тэргүүний Өмгөөлөгчдийн нэг юм. Манай нөхөрлөл нь 9 гаруй жил гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээдүүдэд хууль зүйн үйлчилгээг үзүүлж байна. Манай нөхөрлөлийн онцлог нь хууль зүйн бүх салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, арвин туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдаас бүрдсэн бүтээлч хамт олон юм. Бид үйлчлүүлэгчийнхээ цагийг бодитой хэмнэсэн үйл ажиллагааг эрхэмлэхийн зэрэгцээ сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэхийн төлөө үйлчлүүлэгчийнхээ бизнес, хувийн байдал, ашиг сонирхолтой сайтар танилцсаны үндсэн дээр хуулийн бүхий л боломжит хувилбаруудыг нухацтай судлаж, хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалахын төлөө үнэнч шударгаар ажилладаг.

Монголын болон Олон улсын эрх зүйн орчинд бүхий л асуудлаар хууль зүйн үйлчилгээг үзүүлж, нягт нямбай өндөр хариуцлага, үнэнч байж үр дүнтэй, чанартай харилцааг гол болгон ажилладаг. Манай корпораци нь дотоодод болон гадаадад хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхдээ нэн тэргүүнд үйлчлүүлэгчтэйгээ нягт холбоотой хамтран ажиллахыг эрмэлздэг. Иймдээ ч бидний үйл ажиллагааны гол зорилго бол үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.

Манай нөхөрлөл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хууль, ИХШХШТХууль, Эрүүгийн хууль, ЭБШХ, Захиргааны тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн тухай хууль, Компаний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Иргэн, Эрүү, Захиргааны хэрэгт иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн болон ААН, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж зөрчигдөж буй эрх чөлөөг хангах зорилгоор эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. “Монголын хуулийн корпораци” ХХН нь өнгөрсөн хугацаанд нийт 5000 гаруй гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлсэн байна.