October 23, 2015

Тэмдэгтийн хураамж

 

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ДАНС

 Нэхэмжлэлээ хаанахын аль шүүхэд гаргаж байгаагаас шалтгаалж дараах банкны дансанд улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол:

Хүлээн авах байгууллага: Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2609006167

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

Хүлээн авах байгууллага:Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2611016809

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

Хүлээн авах байгууллага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2611016627

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол:

Хүлээн авах байгууллага: Баянгол дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2602002965

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

Хүлээн авах байгууллага: Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2603030349

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

Хүлээн авах байгууллага: Сонгино-хайрхан дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2601025961

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол:

Хүлээн авах байгууллага: Багануур дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Хаан банк

Дансны дугаар: 5750024985

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол:

Хүлээн авах байгууллага: Налайх дүүргийн татварын хэлтэс

Хүлээн авагчийн банк: Хаан банк

Дансны дугаар: “ХААН БАНК” 5749909359

“ХАС БАНК” 5001196293

“ТӨРИЙН БАНК” 312500516483

Утга: Улсын тэмдэгтийн хураамж

 

 

 

  • Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;
  • Хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.
  • Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

  • Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь;
  • Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар.

Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

  • Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
  • үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь;
  • эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2 000 төгрөг;
  • аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг;
  • итгэмжлэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
  • баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг;
  • баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2 500 төгрөг;
  • гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;
  • үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4 400 төгрөг;
  • өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1 100 төгрөг;
  • гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг;
  • өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10 000 төгрөг;
  • үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5 000 төгрөг;
  • хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь.
  • дээр зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах.
  • Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.